Slide background
Slide background
Slide background

ЭЛЭГНИЙ ЭМГЭГГҮЙ АРХАНГАЙ

Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт ХСҮТ-с элэг цөс нойр булчирхайн тасгийн эмч нарийн хамтарсан үзлэг амжилттай хийгдэж дууслаа. ЭЛЭГНИЙ ЭМГЭГГҮЙ АРХАНГАЙ төслийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдэд тусламж үзүүлэхээр бидний урилгыг хүлээн авч ирсэн ХСҮТ-ийн эмч Н.Юмчинсэрчин, Ч.Мөнхзаяа, Б.Минжүүр эмч нар үзлэг хийж, зөвөлгөө өгч газар дээр нь нарийн мэргэжлийн тусламж үзүүлэв. Үзлэгт нийт 150 хүн хамрагдаж элэгний хорт хавдар тайрч авах мэс засал-1, элэгний эрт үеийн хавдар түлэх эмчигээ-2, элэгний буглаанд гуурс тавих мэс ажилбар-1 амжилттай хийгдлээ. Цаашид элэгний хавдрын мэс заслын эмчилгээ Архангай аймагт хийгдэх үндэс тавигдлаа. 

5 6 2 4 1

 

 

[LayerSliderWP] Slider not found