Slide background
Slide background
Slide background

БНСУ-ЫН ЭМЧ НАР ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт БНСУ-ын “Эмч нарын нээлттэй нийгэмлэг”-ийн эмч нар 7 сарын 30-аас 08-р сарын 01 эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзлэг оношилгоог үнэ төлбөргүй үзүүлэх,эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Архангай Хөгжлийн төлөө ТББ”, МУЗН болон БНСУ-ын “Эмч нарын нээлттэй нийгэмлэг”-ийн хамтын ажиллагааны гэрээний дагуу Архангай аймгийн төвийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэж байгаа юм. Нэгдсэн эмнэлэгт ЭМ-ийн тусламж үйлчилгээг Хүүхэд, Эмэгтэйчүүд, ЭХО, Гэмтэл, Шүд, Дотор, Уламжлалт, Томограф, Нөхөн сэргээх эмчилгээний эмч болон бусад эрүүл мэндийн сайн дурын ажилтнууд багтсан нийт 49 хүний бүрэлдэхүүнтэй баг  үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

20507388_814390242049505_3897794185723461930_o20449319_814390265382836_6387969845483636844_o20544024_814390198716176_9208114075372966757_o20507779_814390408716155_1424257382674381240_o20525693_122602971695160_8353021247724803293_n20476587_122603005028490_5720266360144657562_n20526344_122603038361820_308960082129278140_n