Slide background
Slide background
Slide background

ДУРАНГИЙН ХАГАЛГААНЫ ИЖ БҮРЭН БАГАЖТАЙ БОЛЛОО.

Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, France- Actions Mongolie байгууллагатай хамтран ажиллах 3 жилийн гэрээний хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн дурангийн хагалгааны иж бүрэн Olympus france 2017 загварын багаж хүлээлгэн өгөх ёслол боллоо. Хөдөөгийн эмнэлгийг дэмжиж шинэ технологи нэвтрүүлсэн хандивлагч Actions Mongolie байгууллагын ерөнхийлөгч M. Jacgues LAGOUTTE, Монгол дахь төлөөлөгч Д.ӨНӨРЖАРГАЛ болон түүний багийнханд баярлалаа. Гэрээний хүрээнд 2016 онд нэг мэс засалчийг Франц улсад сургасан бөгөөд 2017 онд нэмж эмч нар бэлтгэнэ.
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн нэгэн заалт, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг Архангай аймагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийн мөн нэгэн заалт хэрэгжиж биелэлээ оллоо.

Багаж нь иртэй, мэс засалч нь уртай, үйлчилгээ нь хурдтай байхыг хүсье.

Эрүүл Мэндийн Газрын дарга Р.Гандиймаа

1 2 3 4 5 6 7 8 9

[LayerSliderWP] Slider not found