Slide background
Slide background
Slide background

МЭНДЧИЛГЭЭ

17571997_650573255151079_356283357_o

           Сайн байцгаана уу ? Арын сайхан хангайн зон олон мэргэжил нэгт нөхөд минь

Жил бүрийн хаврын эдгээр өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрт арьс, өнгө шашин шүтлэг, нас хүйс харгалзахгүй эмч нарын эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхийн эмч нарын өдрийг Монгол улсад анх Шастины нэрэмжит УГТЭ, Архангай аймгийн  Нэгдсэн эмнэлэгүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд өдгөө 10  жил өнгөрч байна. Энэ жил бид АШУҮИС-ын 75 жилийн ой, эмч нарын өдрөө угтан багш шавийн эрдмийн уулзалт, эрдэмтэн багш нартайгаа хамтарч эмч нарынхаа мэдлэг, ур чадварыг сайжруулах ажил мэргэжлийн уралдаан, эрдэм шинжилгээний  бага  хурал, спортын уралдаан зэрэг олон төрлийн ажлуудыг зохион байгуулж байна. Олны талархал хүлээсэн тэргүүний эмч мэргэжилтэнээ таван номинацид дэвшлүүлэн алдаршууллаа. АВ телевизтэй хамтарч “Жаргалан“ цуврал нэвтрүүлгээр эмч нам маань иргэддээ шинжлэх ухаанч зөвлөгөө өгч байна. Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны хамт олон маань Архангай аймгийнхаа 200 эмч мэргэжилтэнд “Сэтгэлийн илгээмж” илгээлээ.Эрүүл мэндийн хууль, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр асуулт хариултын тэмцээн явууллаа.

Монгол улсын Засгийн газар 2017 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан дэлхийн эмч нарын өдрөөрөө бид Эрдэнэмандал, Тариат сум, Нэгдсэн эмнэлэг дээрээ “Эрт илрүүлэг цогц тусламж үйлчилгээ” өдөрлөг зохион байгуулж,  давхардсан тоогоор 1831  үйлчлүүлэгчид үзлэг шинжилгээ хийж, 1712 иргэнд зөвлөгөө өгч , 1802 иргэнд гарын авлага тараалаа. Чихрийн шижин өвчнөөр хоёр хүн оношлогдож, цусны бүлэг 51 хүнд тодорхойлж, шинээр найман донортой боллоо. Хүн ардынхаа эрүүл аж төрөх ёсны мэдлэг олгох сургалт сурталчилгааг иргэдэд, эмчлүүлэгч нарт хийж байна.  2017 онд хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч нутгийн иргэдийн эрүүл мэндийн төлөө эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинэ технологи нэврүүлэх ажил амжилттай явагдаж хүүхдийн мэс заслын иж бүрдэл, дурангийн хагалгааны иж бүрдэлтэй боллоо. Мөн иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх, орчин үеийн чиг хандлага оновчтой туршлага нэвтрүүлж, цаасгүй эмнэлэг болох  “цахим эрүүл мэнд” төсөлд хамрагдан ажиллаж байна. Эмч сувилагч нараа мэргэшүүлж,гемодиализын аппараттай болох суурь тавигдаад байна.

Архангайчуудынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэж яваа эмч нартаа болонтанараардамжуулантаныгэрбүл, үрхүүхдэдэрүүлэнх, азжаргалыгхүсэнерөөе. Табүхниймааньюусанасанесөнхүсэлтаньсэтгэчлэнбиелжүзсэнөвчтөнбүрчиньэдгэрч, үйлчилсэниргэнбүрньбаярлажбайхынөлзийтэйсайханерөөлийгдэвшүүлье.

Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Өлзийсайхан

[LayerSliderWP] Slider not found