Slide background
Slide background
Slide background

МЭНДЧИЛГЭЭ

1Эрүүл мэндийн торгон манаанд нүд цавчилгүй зогсож өөрийн мэдлэг ,ур чадвар , оюуны эх булгаа дайчлан ажиллаж буй эмч нартаа Олон улсын эмч нарын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Шинжлэх ухаан ,технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн хөгжиж , эрдэнэт хүний амь нас ,эрүүл мэндийг хамгаалан яваа эрхэм эмч нарын нөр их хөдөлмөр ,хичээнгүй зүтгэлийн дүнд 2015 онд эрүүл мэндийн салбар улсад хоёрдугаар байр эзлсэн бахдам сайхан амжилтаар энэ өдрийг угтаж байгаадаа сэтгэл хангалуун байна. Эрүүл мэндийн салбарын ирээдүйн хөгжил, нэр төр оршин тогтнох үндэс болсон хүндэт эмч нартаа энхийн төлөөх үйлс тань үргэлж өөдөө байхыг хүсэн ерөөе. 

Цагаан өнгөөр ижилссэн мэргэжил нэгт нөхөд болон үе үеийн ахмад эмч нартаа эмч хэмээх эрхэм нэр алдар, мэргэжлийн үнэ цэнээ өндөрт өргөн олон хүнд авралын алтан гараа сунган цаг наргүй ажиллаж байгаад тань чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.

Эмчийн ариун үйлс эгнэгт мөнх бадрах болтугай.

АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ДАРГА Ж. АРИУНАА