Slide background
Slide background
Slide background

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн техникийн аюулгүй ажиллагааны сургалт

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр 2016 оны 02-р сарын 19-ны өдөр Эмнэлэгт ашиглагдаж буй багаж тоног төхөөрөмжтэй харьцдаг эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэнүүд, инженер техникч нарын хөдөлмөрийн болон техникийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи  мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх талаар сургалт боллоо. Энэхүү сургалтыг Эрүүл Мэндийн Хөгжийн Төвөөс Монголын Эмнэлгийн Инженерчлэлийн Нийгэмлэг (МЭИН)-тэй хамтран зохион байгууллаа. Сургалтыг Профессор, Техникийн ухааны доктор, Монгол улсын Эмнэлгийн техникийн Зөвлөх Инженер Б.Энхжаргал удирдан зохион байгуулсан бөгөөд сургалтын багийн  бүрэлдэхүүнд Техникийн ухааны Магистр, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер Б.Батцэнгэл, Анагаах ухааны магистрант, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер Ц.Бямбасүрэн, Анагаах ухааны магистрант, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер Б.Чулуунцэцэг нар ажиллалаа. Энэхүү сургалтанд Нэгдсэн эмнэлгийн ажилчдаас гадна хөдөө сумдын эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтэнүүд хамрагдлаа. Мөн Цусны даралтын аппарат баталгаажуулалт хийлээ.

1 2 3 4