Slide background
Slide background
Slide background

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт  Архангайчуудаа
Та бүхэнд
ээ шинэ оны баярын  мэндийг хүргэе. 
2

Элээж өнгөрүүлсэн 2015 он үйл явдал, ололт амжилтаар баялаг, өөрийн гэсэн түүхэн мөртэй ,бүтээн байгуулалттай, ухаарал сургамж, урам зориг хайрласан  жил байлаа. Эрүүл мэндийн салбарын хамт олон бид Архангай аймагт эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж шинэ техник технологи ололт амжилтаар дүүрэн, хүн бүр дор бүрнээ өөр өөрийн хичээл зүтгэлээр төрөлхи нутгийн ард иргэд түмэн олныхоо эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсэд хүчин зүтгэж, хүнлэг энэрэнгүй ёс суртахуун, эх соёл, уламжлалт тангарагаа  дээдлэн дэвжээж, олон олон шинэ санал  санаачилга, бүтээлтэй олз омог дүүрэн түүхэн он жилүүдийн нэгэн үе өнгөрлөө.

Архангай аймагт эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтаж УИХ-ын гишүүн Н.Батбаярын  дэмжлэгээр 19 сумын  иргэдийг нарийн мэргэжлийн эмчийг үзлэг оношлогоонд  хамруулсан , ЭХЭМҮТөв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран гурав дахь шатлалын  тусламжийг үнэ төлбөргүй үзүүлэн , эмч ,мэргэжилтнүүдээ ажлын  байрны   сургалтанд  хамруулж харилцан туршлага солилцсон, ӨМӨЗО, БНТурк улс, Франц улс, Япон , ,Солонгос улсын эрүүл мэндийн салбар , Дэлхийн зөн-Монгол ОУБ , Санте-Сюд төрийн бус байгууллагатай хамтын ажиллагаа өргөжсөн  түүхэн жил байлаа.

2015 он эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт сайжирч, эхийн эндэгдэлгүй, нийт нас баралт ,нярайн эндэгдэл   ,0-15 насны хүүхдийн эндэгдэл  буурч, сувилахуйн тусламж үйлчилгээний стратегийн хэрэгжилтийг сайжруулж , шинэ технологийг нэвтрүүлэн ажилсанаар сэтгэлд хүрсэн сувиахуйн тусламжийг хөгжүүлж, хүнд өвчтөнд хүрэх яаралтай тусламж эрчимт эмчилгээ, дэмжих  сувилгааны  тусламж үйлчилгээнд  эрс өөрчлөлт гаргаж  иргэдийн талархалыг хүлээсэн амжилтын жилээ.

Нэгдсэн эмнэлгийг  2016-2020 он хүртэлхи стратеги төлөвлөгөөг батлан   хэтийн зорилгоо тодорхойлж чадсан нь бид бүхний иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хамт олноороо нэгэн зүгт зорилго зүтгэл нэгдэн ажиллах хөгжлийн баримт бичиг боллоо.

Эрүүл мэндийн төлөө бидний ажлыг дэмжиж хамтран ажилсан  Засгийн газар ,Эрүүл мэндийн яам, Орон нутгийн засаг захиргаа, Эрүүл мэндийн газар, Сум өрхийн эрүүл мэндийн төв , Төрийн ба төрийн бус байгууллагууддаа баярласнаа илэрхийлж ажлын амжилт хүсэхэд таатай байна.

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхийн төлөө  хамтдаа бүтээсэн амжилт бүтээлээ бататгаж ,эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйгээ чандлан сахиж мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлж  хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхийн төлөө гар сэтгэл нийлэн,хамтдаа хичээн ажилласан хамт олондоо талархал илэрхийлье.

2016 он    Эх нутгийн  минь эрхэм баялаг  болох хүн бүр цог золбоотой, хүүхэд бүр инээд хөөртэй, эрчүүд , залуус өнгөтэй, жавхаатай,өргөө хотлоороо элэг бүтэн, ахмад азай буурлууд маань урт настай, удаан жаргалтай, хараа тэнэгэр, хиймор өөдөө байх болтугай.

                           Архангай аймгийн

                      Нэгдсэн эмнэлгийн дарга    Ж. Ариунаа