Slide background
Slide background
Slide background

НЭГДСЭН ЭМНЭЛЭГИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Capture

 

                                                                            МЭНДЧИЛГЭЭ

Эх орныхоо хөгжил дэвшил, хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсийн төлөө эрдэм мэдлэг ,хүч оюунаа зориулж яваа үе үеийн эмнэлэгийн эмч мэргэжилтэнүүд, ахмад буурлууд, эрүүл мэндийн салбарын хөгжлийг шинэ  үе, нотолгоонд суурилсан эмчилгээ оношилогоог  хөгжүүлэхэд  залуу нас, оргилуун хүслээрээ жигүүрлэн энэрэнгүй үйлсийн төлөө  сэтгэлээ чилээн зүтгэж буй  залуу үе, салбарын нийт ажилчиддаа Архангай аймагт эрүүл мэндийн салбар үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Эрүүл мэндийн салбарын түүхт 90 жилийн хугацаанд модон чагнуур , мэдрэхүйн тусламжаар оношилж  эмнэлэгийн тусламж хөгжиж эхлэсэнээс хойш өнөөдөр шинжлэх ухаан технологийн өндөр түвшинд хүрч дэлхийн брэнд болсон  орчин үеийн тоног төхөөрөмжөөр оношилон эмчилэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ бүрэн төгс хөгжиж хүн амын өсөлт, дундаж наслалт  нэмэгдсэн сайхан амжилтаар эрүүл  мэндийн  салбарын 90 жилийн ойгоо угтаж байна. Энэхүү түүхэн хөгжлийн түүчээ  бол та бүхэн билээ.

Зах зээл ардчилалын нийгмийн чөлөөт хөгжилд эрүүл мэндийн салбарын гадаад дотоод харилцаа өргөжин тэлж БНСУ ,ӨМӨЗО, Япон, Франц ,БНХАУ , БНХГУ  Турк зэрэг олон оронтой харилцаа хамтын ажиллагаатай болж  нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэг , туршлага солилцох ажлын байрны сургалтанд оролцож амжилт бүтээлээр дүүрэн байна.

Эмнэлэгийн тусламжийн чанар хүртээмж сайжран орон нутагтаа оношилгоо эмчилгээ хийлгэх бүрэн боломж бүрдлээ. МУЗГ –ын эрүүл монгол хүн хөтөлбөр , НЭМ, эх хүүхдийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах олон арга хэмжээнүүдийн хүрээнд НЭ – оношилгооны төв болон өргөжиж , эх хүүхдийн тусламж үйлчилгээний нэн шаардалагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан технологийн дэвшлийн  түүхэн он жил боллоо.

Бид салбартаа ямагт манлайлагч байж , эрүүл мэндийн салбарын түүчээ нь болж эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсоор хөгжүүлсээр шинэ түвшинд гаргасаар байх болно. Бид дараагийн хөгжлийн түүхээ өөрсдийн хүчээр бүтээсээр хөгжүүлсээр  бидний түүх үргэлжилсээр байх болно.

Эх орны минь эрхэм баялаг хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ариун үйлст  хүчин  зүтгэж  яваа  мэргэжил  зорилго нэгт хамт олондоо  ажлын  амжилт хүсье , эрүүл энх сайн сайхан бүхнийг  хүсэн ерөөе.

                             СҮҮН ЦАГААН СЭТГЭЛ ТАНЬ ЦАЦЛЫН 9 ДУСАЛ БАЙГ

                            СҮҮДЭРГҮЙ АРИУН ҮЙЛС ТАНЬ МӨНХИЙН ГЭРЭЛ  БАЙГ

АРХАНГАЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГИЙН ДАРГА

АНГААХ УХААНЫ МАГИСТР ,ТЭРГҮҮЛЭХ ЗЭРГИЙН ЭМЧ Ж. АРИУНАА

[LayerSliderWP] Slider not found