Slide background
Slide background
Slide background

БНСУ-ын Чонян мужийн Засаг дарга И Сог Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Архангай аймагт албан айлчлал хийлээ

БНСУ-ын Чонян мужийн Засаг дарга И Сог Хуа тэргүүтэй зочид төлөөлөгчид Архангай аймагт албан айлчлал хийлээ. Айлчлалын зорилго нь Архангай аймаг Чонян муж хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлэх, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарын уялдааг эрчимжүүлэх бөгөөд дээрх салбаруудад хамтран ажиллахад санал солилцож санамж бичиг үзэглэх байлаа. Засаг дарга И Сог Хуа тэргүүтэй зочдыг аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Батжаргал тэргүүтэй орон нутгийн удирдлагууд хүлээн авч албан уулзалтыг өрнүүлж, санал солилцлоо. Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах ажлын хүрээнд Нэгдсэн эмнэлэгийн эмч нар болон Чонян мужийн эмч нарын хамтарсан үзлэг 2015.08.02-08.04 хооронд Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг дээр болж өндөрлөлөө. Энэ үзлэгийн үеэр 800 орчим иргэд дугаарлан үнэ төлбөргүй үзлэгт хамрагдан шаардлагатай эм бэлдмэлийг авсан байна. Нэгдсэн эмнэлэгийн дарга Ж. Ариунаа, Эрүүл мэндийн газрын дарга Гандиймаа нар болон бусад албаны хүмүүс БНСУ-ын Чонян мужын Засаг дарга И Сог Хуа, Иргэдийн хурлын дарга Чон Жа Юн, Удирдлагын хэлтэсийн дарга Ким Дун Гүг нарын тэргүүтэй эмч, эмнэлэгийн ажилчдыг 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр нэгдсэн эмнэлэг дээр хүлээн авч Нэгдсэн эмнэлэгийн ажлын явцтай танилцууллаа. Энэ уулзалтын үеэр БНСУ-ын Чонян мужын Засаг дарга И Сог Хуа Нэгдсэн эмнэлэгийн бүх тасаг болон өрхийн эмнэлэгүүдэд тус бүр нэг нэг иж бүрэн компьютерийн тусламж үзүүллээ.

Capture
CaptureCapture

 

 

 

 

 

 

 

 

[LayerSliderWP] Slider not found