Slide background
Slide background
Slide background

Түүхэн товчоо

Түүхэн хөгжил

Архангай аймагт 1928-1930 онд Зөвлөлт Холбоот Улсын (хуучнаар) Ардын   эрүүлийг   хамгаалах комиссаратын харъяа, экспедицийн салбар байгуулагдан, зөвлөлтийн   мэргэжилтэн   К.Каудаева, С.М.Немой нар ажилласнаар Цэцэрлэг хотын нэгдсэн   эмнэлэг анх 1930 онд байгуулагдсан түүхтэй. С.М.Немойн гэгээн дурсгалыг мөнхжүүлэн 1960 онд тус эмнэлэг нь С.М.Немойн нэрэмжит болсон. 1979 онд 160 ортой, эмнэлгийн зориулалттай 3 давхар нэгдсэн эмнэлгийн барилга ашиглалтад орсноор, нутаг дэвсгэрийн хүрээний 19 сумын   90000   мянга гаруй хүн   амд   Эрүүл мэндийн   хоёрдогч   шатлалын   лавлагаат тусламжийг өнөөг хүртэл үзүүлэхдээ хөгжлийн тодорхой үе шатыг туулан, үйл ажиллагаа нь өргөжсөн түүхтэй.

 Үүнийг дараах он дарааллын хуудаснаас харж болно:

 1930-1948 он                Нэгдсэн эмнэлэг, Төрөх тасаг, амбулаторийн хэсэг, эмийн сан, клиник лаборатори

 1950-1966 он               Дотор, хүүхэд,   мэс засал, сүрьеэ, арьс өнгөний тасаг,  рентген  Цахилгаан эмчилгээний тасаг, түргэн тусламжийн станц,  цусны станц,  мэдрэлийн  тасаг,    шүдний протез

 1970 -1976 он             Реаблитацийн тасаг, түргэн тусламж хүлээн авах тасаг, сэтгэл мэдрэлийн   тасаг, төвлөрсөн ариутгалын   тасаг

 1994 -2001 он            Онкологийн   кабинет, Эрчимт   эмчилгээ   сэхээн   амьдруулах   тасаг, Охид гэр бүл төлөвлөлтийн   кабинет, хэт авианы   оношлогооны   кабинет чийрэгжүүлэлтийн   кабинет, Эм био бэлдмэлийн тарилгын шингэний тасаг

 2002-2007 он            Алсын зайнаас   зүрх судасны   өвчинг   оношлох   кабинет, Эрүүл мэндийн сургалт хийх телевизийн суваг, станц, Ахмад, дотоод шүүрлийн булчирхай, зүрх судас, хүүхдийн зөвлөх кабинет, Зайн сургалт, зайн оношлогооны кабинет,   Нэгдсэн сэхээн амьдруулах тасаг, Нөхөн үржихүйн клиник, Тархины доплеграф, сонсголын бичлэгийн кабинет

 Өнөөгийн байдлаар нэгдсэн эмнэлэг нь эмчилгээний 12 тасаг, төрөлжсөн мэргэжлийн 18 кабинет, дүрс оношлогоо, хэт авиан оношлогоо, дуран, зүрхний цахилгаан бичлэг,   лаборатори, хүлээн авах, уламжлалт, нөхөн сэргээх   эмчилгээ, нэгдсэн гал тогоо, угаалга, эм био бэлдмэл шингэний   тасаг, ариутгал, авто   граж ажилладаг. Тус эмнэлэгээр жилд дунджаар, стационариар 90000-95000, лабораториор 195000,   амбулаториор 112000   хүн үйлчлүүлэн, 1000 гаруй эх төрж, 1300 -1400 орчим   хагалгаа хийж, 300-350 удаа алсын, 7500 -8000 удаа хот   дотор түргэн тусламжийн үйлчилгээ авч байна. Үйлчлэх хүрээний хамгийн хол сум нь 260 км, хамгийн ойр нь 25 км-т оршдог.

Leave a comment


+ 7 = 9