Slide background
Slide background
Slide background

Танилцуулга

Эмнэлгийн барилга байгууламж:     Эмнэлэг нь нэгдсэн эмнэлэг, НҮЭМ-ийн клиник, хүүхэд, халдварт -сүрьеэгийн эмнэлэг болон бусад туслах барилга байгууламжтай. Нэгдсэн эмнэлэг нь160 ортой, 5948,3 км талбайтай, А, Б, В гэсэн хэсэгтэй, 188 өрөөтэй хар цаасан дээвэртэй блокон барилгатай. НҮЭМ-ийн клиник нь 50 ортой, 2726 кв.м талбайтай, 126 өрөөтэй, гал тогоо, эхчүүдийн амрах байр, угаалга, ариутгалын дезкамертэй. Хүүхдийн 40 ортой эмнэлэг, 30 ортой   халдварт   сүрьеэгийн эмнэлгийн барилгууд 2010 оны 1 сард шинээр ашиглалтад орсон. 249.1 кв.м талбайтай, 8-н авто машины гражын барилга, 52 кв.м талбайтай цогцос хадгалах блокон барилгатай.

 Эмнэлэг нь цэвэр бохир ус, дулаан, цахилгаан холбооны шугамын төвлөрсөн системд холбогдсон боловч халуун усгүй. Мэс заслын тасаг, төрөх тасагт тог хуримтлуулагч болон жижиг оврын цахилгаан хөдөлгүүртэй. Хүлээн авах, түргэн тусламжийн тасагт хэт богино долгионы станц ашигладаг. 2007 онд интернетийн шугамд холбогдсон.  Эмнэлэг нь 4 га газрын эзэмшил бүхий блокон хашаатай. Нийт талбайн 20 хувь нь цементен талбай, 30 хувь нь зүлэгжүүлсэн талбайтай.

Нэгдсэн эмнэлгийн хүний нөөц:    Аймгийн нэгдсэн эмнэлэг 316 ажиллагсадтай, үүнээс 59 их эмч, 156 сувилагч, тусгай мэргэжилтэн, 101 бусад ажилчид. Эмч нарын 33.3% магистр, мэргэжлийн тэргүүлэх, ахлах зэрэгтэй, сувилагч, тусгай мэргэжилтний 20.7% нь мэргэжлийн ахлах, тэргүүлэх зэрэгтэй. Эмч, эмнэлгийн ажилтны 10.8% нь 20-29 насныхан, 28.2% нь 30-39 насныхан, 40.1% нь 40-49 насныхан, 19.7% нь 50-54 насныхан, 0.6% нь 55-60 насныхан, дийлэнх нь эмэгтэйчүүд байна.

bvtets emneleg1. Эмнэлгийн тусламжийн алба:  Эмчилгээ   эрхэлсэн   орлогч даргаар   удирдуулсан   17 хүний   бүрэлдэхүүнтэй. Аймгийн   хүн   амд   эрүүл мэндийн тусламж   үйлчилгээг   баталгаатай,   хүртээмжтэй, цаг алдалгүй   чанарын   өндөр   түвшинд   хүргэж, эмчилгээ   оношлогоо, түгээмэл үйлдлийн   стандартыг   мөрдөж   ажиллуулах чиг үүрэгтэй

2. Чанарын хяналтын алба: Чанарын албаны даргаар удирдуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй. Тасаг нэгжүүдийн эмнэлгийн   тусламж   үйлчилгээний   чанарын дотоодын хяналт, тасралтгүй байдал, хоорондын уялдааг хангаж ажилладаг

 3. Санхүү, эдийн засгийн алба: Ерөнхий санхүүчээр удирдуулсан 5  хүний бүрэлдэхүүнтэй.  Тусламж, үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай нөөцийг   зөв төлөвлөх, зохистой зарцуулах, нягтлан   бодох бүртгэлийг   олон улсын   стандартад нийцүүлэн явуулах,   нөөцөд бүртгэлээр   хяналт тавих үндсэн зорилготой ажилладаг.

  4. Сувилахуйн алба: Сувилгааны албаны дарга буюу ерөнхий сувилагчаар удирдуулсан 3 хүний бүрэлдэхүүнтэй. Сувилахуйн асуудлаархи бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг   нэгдсэн удирдлага зохион   байгуулалтаар хангах, сувилагчийн   мэдлэг мэргэжлийг   тасралтгүй   дээшлүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй.

Аймгийн нэгдсэн эмнэлэг нь “Аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны MNS 5095-2001” стандарт болон 170 орчим клиникийн удирдамж, заавар дүрэм, түгээмэл үйлдлийн стандартыг мөрдөж ажилладаг.

 

Leave a comment


8 + 1 =