Slide background
Slide background
Slide background

танилцуулга

Мэдрэл – Сэтгэцийн тасаг нь анх 1967 онд “Мэдрэл, сэтгэц эмгэгийн” тасаг нэртэйгээр 2 их эмч, 3 сувилагч, 3 асрагчтайгаар байгуулагдан ажиллаж эхэлсэн. 1976 оноос “Мэдрэлийн тасаг”, “Сэтгэц эмгэгийн” тасаг болон тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан ба 1998 оноос тус 2 тасаг дахин нэгдэж “Мэдрэл – Сэтгэцийн” тасаг болон одоог хүртэл ажиллаж байна. Манай тасаг Мэдрэлийн-20 ор, Сэтгэцийн-6 ор, Наркологийн-2 ор нийт 28 ортой үйл ажиллагаагаа явуулж байна. Мэдрэлийн эмч-1, Сэтгэц наркологийн эмч-1, Ахлах сувилагч-1, Сувилагч-10, сувилагчийн туслах-5, Үйлчлэгч-2 нийт 20 ажиллагсадтай. Архангай аймгийн иргэдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанарын өндөр төвшинд үзүүлж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн ажил үйлсээрээ удаа дараа тэргүүлж 2001, 2003, 2006, 2009, 2012 онуудад байгууллагын тэргүүний тасгаар шалгарч байсан.

Мэдрэлийн тасагт:

-        Мэдрэлийн систэмийн өвчтэй

-        Тархины цус харвалтууд

-        Гэмтэл болон цус харвалтын дараах сэтгэцийн хямралтай, тэнцвэрийн болон хөдөлгөөний эрхтэний сааталтай

-        Нуруу нугасны гэмтлийн дараах үлдэц болон мэдрэлийн сүлжээний өвдөлттэй хүмүүсийг хэвтүүлэн эмийн эмчилгээг уламжлалт нөхөн сэргээх эмчилгээтэй хослуулан эмчилж сувилдаг.

Сэтгэц наркологийн тасагт:

-        Сэтгэцийн өвчтэй

-        Сэтгэцийн хурц ба архаг солиоролтой

-        Өөртөө, өрөөл бусдад болон нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй

-        Амиа хорлох хандлагатай

-        Хий үзэгдэл дэмийрэлтэй

-        Архины хурц ба архаг хордлоготой хүмүүсийг хэвтүүлэн эмийн болон хордлого тайлах, нөхөн сэргээх, сэтгэл зүйн эмчилгээг хослуулан эмчилж сувилдаг.

Leave a comment


3 × = 27