Slide background
Slide background
Slide background

танилцуулга

Амбулаторийн тасаг


  • Бидний уриа: Та бидэнд ханд     Бид таньд тусалъя
              Амбулторийн тасгийн эрхлэгч Б.Амгалан
             Амбулторийн тасгийн ахлах сувилагч Ж.Сувдмаа

 

Манай тасаг нь 32 ажилтантай. Үүнээс их эмч -13, сувилагч, тусгай мэргэжилтэн -15, туслах ажилтан-4 хүний бүрэлдэхүүнтэй. Үйлчлэх хүрээний  хүн амын эрүүл мэндийг хамгаалах аливаа өвчнөөс урдьчилан сэргийлэх, эмчлэх , оношлох, төрөлжсөн нарийн мэргэжилийн эмчийн  тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй шуурхай хүргэж ажилладаг. Амбулаторийн тасагт клиникийн профессор 3, ахлах зэрэгтэй эмч 2 , зөвлөх зэрэгтэй 1 эмч,  ахлах зэрэгтэй сувилагч 4, тэргүүлэх зэрэгтэй сувилагч 1  ажилладаг.

  • Тасгийн ажилчдын гавъяа шагнал: хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонтой 1, хөдөлмөрийн хүндэт медальтай 3, эрүүл мэндийн тэргүүний ажилтан 7 ажилтан байдаг.
  • Амулаторийн тасаг үндсэн 4 чиглэлээр аймгийн хүн амд үйлчилгээ үзүүлдэг
  1. Лавлагаа мэдээллийн үйлчилгээ
  2. Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг
  3. Оношилгоо
  4. Өдрийн эмчилгээ

Лавлагаа мэдээллийн хэсэгт үзлэг, оношилгооны  цаг олгох, оношилгооны үнэлгээ хийлгэх, амбулаторийн үйлчилгээтэй холбоотой бүх мэдээллийн лавлагааг цогц байдлаар хүргэдэг.

Тус тасаг нь дараах нарийн мэргэжлийн  чиглэлээр тусламж үйлчилгээг үзүүлдэг.

  • Дотрын эмчийн тусламж үйлчилгээ: 3 кабинет байдаг. Зүрх судасны мэргэшсэн эмчтэй . Улсын 3-р төв эмнэлгийн зүрхний төвтэй шууд холбогдож шаардлагатай хүмүүсийн мэдээллийг илгээж эмчилгээний асуудлыг шийдэх боломжтой болсон. 2012 оноос зүрхний эхо оношилгоог нэвтрүүлсэнээр зүрх судасны олон эмгэгийг оношлох чадамжтай болж дараагийн шатлалд хагалгаа хийлгэх, судасны стенд тавиулах зэрэг эмчилгээнд мөн ангиографи, холтер ЭКГ хийлгэх  шаардлагатай хүмүүсийг  илгээдэг болсон. Тус кабинет-д  зүрхний цахилгаан бичлэгийг өдөр бүр хийдэг. Дотоод шүүрлийн мэргэшсэн эмчтэй. Дотрын мэргэжлийн эмч  ажиллаж байна.
  • Мэс засал, гэмтлийн тусламж үйлчилгээ: энэ чиглэлээр мэргэшсэн эмч нар ажилладаг. Мэс засал, гэмтлийн кабинет  боолт хийх, жижиг амбулаторийн нөхцөлд хийх мэс ажилбарууд хийх/ хумс авах, оёдол тавих, мэнгэ ургацаг авах, хөхний хатгалт хийж эсийн шинжилгээ авах гм / ,хугаралд гипс тавих, мултралыг засах, давсагны гуурс солих гм ажилбарууд өдөр тутам гүйцэтгэдэг ба осол гэмтэлээс сэргийлэх, эрчүүдийн эрүүл мэндтэй холбоотой
  • Шүд эрүү нүүрний мэс засалын тусламж үйлчилгээ: 2 хэвтүүлэн эмчлэх ортой ажилладаг.Шүд авах, эмчилгээ хийх үйл ажиллагаанаас гадна эрүү нүүрний буглаа нээх,  шарх цэгцлэх, оёдол тавих, чихний сэтэрхий оёх, эрүүний мултрал оруулах, хэлэнд оёдол тавих, эрүү ясны хугарлын үед чиг тавих, ёзоортой шүд буцаан суулгах,амны хөндийн жижиг уйланхай авах, эрүү нүүрний хоргүй хавдар авах, нүүрний мэдрэлийн өвдөлтийн үед хориг хийх, ерөнхий мэдээ алдуулалтын дор зарим хагалгааг хийх зэрэг эрүү нүүр шүдтэй холбоотой гэмтэл, өвчлөлийг эмчлэх, үүнээс  урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
  • Ахмад настны тусламж үйлчилгээ:
  • Чих хамар хоолойн тусламж үйлчилгээ: Том хүний болон хүүхдийн гэсэн 2 кабинеттэй,2 ортой ажилладаг. Сонсголын мэргэшсэн эмчтэй. Сонсголын бичлэг хийдэг. Гүйлсэн булчирхай авах хагалгаа, төвөнхийн эмчилгээ, чих хамарт орсон гадны биет авах, чихний хулхин бөглөө авах, хамрын  шинэ хугарал засах, хамрын цус алдалт тогтоох, дүлийрэлтэнд хүргэдэг өвчнүүдийг төгс эмчлэх,  дүлийрэлтээс урьдчилан  сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байна.
  • Нүдний тусламж үйлчилгээ: Тасагт 2 ор дээр хэвтүүлэн эмчилж, нүдний хол ойрын хараа шалгаж, шил тааруулж, завсарт ламп дээр нүдний бүх төрлийн үзлэг оношилгоо, эмчилгээг хийж байна. Үүнд: нүдний мах авах, гоо сайхны хагалгаа буюу давхараа оёх, нулимсны суваг угаах, өвдөг ба хализон нээх, зовхины тосны булчирхайн үрэвсэл шахах ба массаж хийх гэх мэт
  • Хавдарын тусламж үйлчилгээ:Хавдрын кабинет нь хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг, нийт хавдартай өвчтнүүдийн хяналт, аймгийн хэмжээний хавдрын тайлан мэдээг гарган хорт хавдартай холбоотой хөтөлбөр,  стратегүүдийг хариуцан ажиллаж байна. Мөн өвчний сүүлийн шатандаа орсон төгс эмчлэгдэх боломжгүй хорт хавдартай өвчтнүүдэд хөнгөвчлөх тусламж үйлчилгээг аймгийн хэмжээнд нийт 3 ортойгоор тасралтгүй үйл ажиллагаа үзүүлж ажиллаж байгаа
  • Арьс, харшлын тусламж үйлчилгээ:Энэ чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн эмч ажилладаг.
  • Мэдрэлийн тусламж үйлчилгээ: Тус кабинет-д мэдрэлийн үзлэг болон тархины цахилгаан бичлэг, тархины судасны допплерийн шинжилгээг хийдэг.
  • Халдварт, БЗХӨ-ний үеийн тусламж үйлчилгээ: Нарийн мэргэжлийн эмч ажилладаг. Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлж эмчлэн эрүүлжүүлэх, ганцаарчилсан зөвлөгөө өгөх, жирэмсэн эмэгтэйчүүдээс наацын шинжилгээ авах, хурц болон архаг халдварт өвчнүүдийг оношилж эмчлэх, хяналтанд авч эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулдаг. Эмчилгээ шаардлагатай хүмүүст үнэ төлбөргүй эмчилгээ хийдэг.
  • Оношилгооны тусламж үйлчилгээ:
  • ЭХО оношлогоог дараах чиглэлээр хийдэг Үүнд

-хэвлийн хөндийн эрхтэний

- бамбай булчирхай,

-түрүү булчирхай,

-эмэгтэйчүүдийн , ургийн , хөхний эхо, сүүлийн үед мухар олгойн хурц үрэвслийн үеийн эхо оношилгоог нэвтрүүлэхээр ажиллаж байна.

  • Рентген оношилгоо: Рентген харалт, дижитал  зураг авалт, эрүү нүүрний дэлгэмэл зураг авалт, тодосгогчтой улаан хоолой ходоод, бүдүүн гэдэс  шинжлэх оношилгоог хийдэг.
  • Дуран оношлогооны тусламж үйлчилгээ : Улаан хоолой,ходоод, бүдүүн гэдэс, гуурсан хоолойн дижитал видео дурангаар оношилгоо хийж байна. Бүдүүн гэдэсний болон гуурсан хоолойн дуран шинээр нэвтэрсэн. Дурангийн шинжилгээний явцад шаардлага гарвал эдийн шинжилгээ авч онош тодруулдаг.
  • Өдрийн эмчилгээ: Нийт 35 ортой ажилладаг. Биеийн байдал хөнгөн, гадуур явж эмчилгээ хийлгэх боломжтой үйлчлүүлэгч нарт зориулсан, тасгуудын орны хүлээгдэлийг бууруулах зорилготой  үйлчилгээ бөгөөд үзлэгийн кабинетийн эмч нар өвчний түүхийг нээж  7 хоногийн мягмар, пүрэв гаригт эмчилгээг өгч тариаг хийж үйлчилдэг.

Мэс заслын тасаг 

Мэс заслын тасагт жилд 1000-1100 хагалгаа ордог ба үүнээс мухар олгойн хагалгаа 60%, цөсний хүүдий авах мэс засал 15%, түгжрэлийн үед сч хийгдэх мэс засал 2%, мөчний хугарлын үед хийгдэх мэс засал 15%, бусад мэс ажилбар 8% эзэлж байна. Тус тасагт цөсний хүүдий авах мэс засал 2004 оноос эхэлж одоог хүртэл тогтмол хийгдэж байна. 2004 оноос хойш нийт 20 орчим шинэ хагалгааг практикд нэвтрүүлээд байна. Үүнд:

  • Гэмтэл согогийн чиглэлээр
  • Дээд мөчидийн хагалгаа
  1. Шуу болон богтос ясны хугарлыг нээлттэй аргаар ялтас тавьж шөрөгдөж бэхлэх, шөрөг төмрөөр бэхлэх.
  2. Бугалга ясны хугарлыг ил болон хагас ил аргаар шөрөгдөж бэхлэх.
  3. Бугалга ясны дээд төгсгөлийн хугарлыг нээлттэй аргаар ялтас тавьж шөрөгдөж бэхлэх.
  4. Бугалга ясны доод төгсгөлийн хугарлыг нээлттэй аргаар ялтас болон шөрөг төмрөөр солбицуулан бэхлэх.
  5. Эгэм ясны хугарлыг шөрөг төмөр болон тусгай төмөр утсаар бэхлэх.
  • Доод мөчдийн хагалгаа
  1. Шилбэний гандан хэсгийн хугарлын үед Илизаровын аппарат тавих, метузээр хадах, нээлттэй аргаар ялтас тавьж шөрөгдөж бэхлэх.
  2. Шилбэний дээд,  доод төгсгөлийн хугарлын үед ялтас тавьж шөрөгдөж бэхлэх,  шөрөгдөх.
  3. Дунд чөмөгний төвгөр дайрсан хугарлыг ялтас тавьж шөрөгдөж бэхлэх.
  4. Хавчаар ясны хугарлыг шөрөгдөж бэхлэх.
  5. Дунд чөмөгний гандан хэсгийн хугарлын үед чөмөгний голоор хадах, нээлттэй аргаар ялтас тавьж шөрөгдөж бэхлэх.
  6. Дунд чөмөгний доод төгсгөлийн хугарлын үед нээлтэй аргаар ялтас тавьж шөрөгдөж бэхлэх.
  7. Бага насны хүүхдийн дунд чөмөгний ташуу,  мушгирсан хугарлыг тусгай төмрөөр ороож бэхлэх.

 

Ерөнхий мэс заслын чиглэлээр

  1. Бага насны хүүхдийн цавь хуухнагын эвэрхий, төмсөгний усжилт өвчний үед Тайваны аргаар мэс засал хийх.
  2. Нойр булчирхайн үхжилт үрэвслийн үед хөндлөн зүслэгээр мэс засал хийж нээлттэй аргаар эмчлэх.
  3. Цээжний хөндийн идээт үрэвслийн өвчний үед \эмпиемяплевры\ хагалгаа хийж нээлттэй аргаар эмчлэх.
  4. Хошного шулуун гэдэсний цоргоны үед Габриелийн хагалгаа.
  5. Гилжгий хүзүү засах.

Тусламж үйлчилгээний талаар:

Хагалгааны хэсгийг өөрчлөн зохион байгуулж хагалгааны 1.2-р хэсэгтэй болгон цэвэр, бохир хагалгааг тус тусд нь орж халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажилласнаар хагалгааны шарх анхдагчаар эдгэрэх нөхцөл бүрдэж ор хоног багасч эд материалын зардлыг хэмнэлээ.

Дээрхи хагалгаа болон тусламж үйлчилгээг нэвтрүүлсэнээр  3-р шатлалын эмнэлэгт шилжүүлэх өвчтөний тоо эрс багасаж өвчтөнд цаг алдалгүй тусламж үзүүлж оношлогоо эмчилгээний оновчтой тактикийг сонгож өвчтөн болон тэдний ар гэрт учрах сэтгэл санааны болон эдийн засгийн хохирлыг багасгаж хөдөлмөрийн чадвар алдалт 3-6 сарын дотор бүрэн сэргэж байна. Үүний үр дүнд давтан хагалгаа, нас баралт жилээс жилд буурч байгаа үзүүлэлттэй байна.

Мэс заслын тасаг нь УКТЭ, ГССҮТ, ЭНЭШТ Номун эмнэлгийн мэс заслын тасгийн эмч мэргэжилтэнүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж тэдний туршлагыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Цаашид дурангийн мэс засал болон мөчдийн хугарлыг хагас ил аргаар хадаж бэхлэх, арьс нөхөх, хавдартай өвчтөнд мэс засал эмчилгээ хийх хагалгааг нэвтрүүлэхээр зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Анхны хавдарын мэс заслын эмчилгээг амжилтай хийгээд байна.

Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн танилцуулга

С.М.Немойн нэрэмжит Нэгдсэн эмнэлгийн САЭЭ-ийн тасаг нь 2004 оны 01сарын 15ны өдрийн САЭЭ-ний тусламжийг сайжруулах зарим арга хэмжээний тухай НЭ-ийн даргын №03 тоот тушаалаар 2004 оны 01 сарын 20-ны өдөр 2 их эмч 5 сувилагчтайгаар 2 палат ажиллуулж эхэлсэн. Тасгийн эрхлэгч эмчээр Д.Гэрэлчимэг, эмчлэгч эмчээр Ш:Нямаа, өдрийн сувилагч тасгийн менежерээр Я.Базаррагчаа, ээлжийн сувилагч А.Алтанчимэг, С.Дүнжиймаа Б Бодьханд, Ц.Ариунчимэг нар ажиллаж байв. Яаралтай тусламжийн үйл ажиллагааг нэгтгэх зорилгоор 2005 оны 01сарын 15ны өдрөөс эхлэн Хүлээн авах яаралтай тусламж эрчимт эмчилгэээний тасаг болон өөрчлөгдсөн билээ. ХАЯТ-ийн эмчээр Я.Бархүү ээлжийн сувилагчаар Р.Бадамсэд, Ш.Хажидмаа, В.Түвшинтулга, Г.Ганцоож, ХАЯТЭЭ-ийн тасгийн эрхлэгчээр Д.Гэрэлчимэг, тасгийн менежерээр Я.Базаррагчаа, эмч Ж.Нямаа, Энхжаргал, сувилагч Алтанчимэг, Бодьханд, С.Дүнжиймаа, С.Оюунгэрэл, сувилагчийн туслах Д.Нямсүрэн, С.Байгальмаа, Ч.Оюунцэцэг, Х.Мөнхцэцэг, үйлчлэгч С.Сарантуяа нар ажиллаж байв. Манай тасгийн хамт олноос МУ-ын хүний гавьяат эмч Н.Очиржанцан, МУ-ын ахлах зэрэгтэй эмч Ж.Нямаа, Гэрэлчимэг, МУ-ын ахлах зэрэгтэй сувилагч С.Дүнжиймаа, Ш.Хажидмаа, Ц.Ариунчимэг Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан цол тэмдэгээр Ж.Нямаа, Д.Гэрэлчимэг Я.Базаррагчаа, Д.Нямсүрэн , С.Дүнжиймаа, Ш.Хажидмаа С.Оюунгэрэл, алтан гарт эмчээр Д.Энхжаргал , алтан гарт сувилагчаар С.Дүнжиймаа, Ш.Хажидмаа, С. Оюунгэрэл нар шагнуулж байсан. ЭМС-ын 2012 оны 375 тоот тушаалыг үндэслэн 2013 оны 01сарын 02-ны өдрөөс эхлэн Хүлээн авах мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн ажиллах журмыг 1-р хавсралтаар батлав. Тасгийн эрхлэгчээр Г.Ариунболд, эмчлэгч эмчээр З.Жаргалсайхан, Б.Зандан, тасгийн менежерээр С.Дүнжиймаа,ээлжийн 8 сувилагч, өдрийн 1 үйлчлэгч , 4 сувилагчийн туслахтай сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлж байсан. 2014 оны 05 сарын 01-с *Яаралтай тусламж* Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг болон тус тусдаа  үйл ажиллагаагаа явуулах болсон. Одоо тасгийн эрхлэгчээр З. Жаргалсайхан, арга зүйч С.Дүнжиймаа ээлжийн сувилагчаар Ш.Хажидмаа, С.Оюунгэрэл, Г.Ганцоож, Б.Нямсүрэн сувилагчийн туслахаар Д.Нямсүрэн, С.Сарантуяа, У.Эрдэнэцэцэг, Б.Дэлгэрмаа нар ажиллаж байна.

Уламжлалт, сэргээн засах эмчилгээний тасгийн танилцуулга

Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабандийн зарлиг болон УИХ-аас “Уламжлалт анагаах ухааны эмчилгээг 2000-2005 онд хөгжүүлэх төлөвлөгөө”-г үндэслэн тус эмнэлэгт 2003 оны 3-р сараас эхлэн 10 ор ажиллуулж байгаад 2007 оноос одоог хүртэл 6 ортой, 2 их эмч ,бага эмч,сувилагч 8, 2 үйлчлэгч нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр эмчилгээ үйлчилгээ,сувилахуйн тусламжийг ард иргэдэд үзүүлж байна.

Алсын хараа

3-р шатлалын эмнэлгийн жишигт хүрсэн уламжлалт,сэргээн засах эмчилгээний загвар тасаг болно.

Бидний уриа

Чанар – ажлын амжилтын түлхүүр

Зорилго

Хүн амд уламжлалт анагаах ухааны чиглэлээр хүртээмжтэй,чанартай эмнэлгийн тусламж үзүүлэх,үйлчлүүлэгчиддээ хөнгөн шуурхай үйлчлэхэд оршиж байна.

Тусламж үйлчилгээ                                                                                                                                                                               

 Жилд 250 хүн хэвтэн  эмчлүүлэн гардаг. Амбулаториор  4500 гаруй үйлчлүүлэгч үзүүлэн уламжлалт,сэргээн засах эмчилгээнд хамрагддаг.

Манай тасаг нь доорхи эмчилгээ үйлчилгээг  үзүүлж байна.
  1. Зүү эмчилгээ
  2. Тан засал
  3. Төөнө засал
  4.  Усан эмчилгээ
  5.  Бариа засал/бүтэн биеийн, хэсэгчилсэн, сүүн, тосон/
  6.  Жамц давст бариа засал
  7. Аарцаг нурууны бариа засал
  8.  Бумба засал /галтай, хийн , гулгуур бумба/
  9. Шавар  эмчилгээ эрдэсжүүлсэн / давсаар/
  10.  Парафин эмчилгээ
  11. О2-н коктель
  12. Хануур, самнуур, шивүүр эмчилгээ
  13. Татлага          / нуруу,хүзүү,зөгийн балтай /
  14. Гэрэл цахилгаан эмчилгээ
  15.  Хөлийн массажны аппарат
  16. Цөс угаах
  17. Эмчилгээний биеийн тамир
  18. Хөдөлгөөн засал

Манай тасгийн онцлог ,ололт амжилт

Манай тасгийн үйл ажиллагаа нь жигд, хүртээмжтэй, чанартай хийгдэж нэгдсэн  эмнэлгийн стационарийн болон амбулаторийн бүх үйлчлүүлэгч нарт эмийн бус эмчилгээг хийсэнээр эмчлүүлэгч нарын эмчилгээг богино хугацаанд хийх боломжийг бүрдүүлэн өвчний эдгэрэлтийг түргэсгэдэгээрээ онцлог юм. Мөн уламжлалт эмчилгээний олон нэр төрлийн тангаар үйлчилэн, өвчний оношийн дагуу тохирох дасгал хөдөлгөөнийг үйлчлүүлэгчидэд  зааж сурган хийлгэж хэвшүүлж  байна. Манай  тасгийн хамт олон нь ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа хошуучлан 2003,2012 оны  “Байгууллагын аварга “ тасаг болсон.

Халдварт-Сүрьеэгийн тасгын танилцуулга 

Халдварт-сүрьеэгийн тасаг нь нэгдсэн эмнэлгийн хашаан дотор ,баруун дээд талд 2 давхар ягаан байшинд байрладаг.

Манай тасаг нь халдварт өвчтэй хүн хэвтүүлэх 16, сүрьеэтэй хүн хэвтүүлэх 10 ортой, 3 эмч ,ахлах сувилагч, 10 сувилагч ,1 лаборант,1 ариутгагч,1 угаагч,3 үйлчлэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Халдварт-сүрьеэгийн тасаг нь үйлчлүүлэгч нарыг  хагас болон бүрэн боксжсон өрөөнүүдэд халдвар халдвараар нь тусгаарлан авч хэвтүүлж эмчилнэ.

Халдварт өвчний дэгдэлтийн эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээг халдвар бүрийн онцлогт тохируулан авч, өвчтнийг яаралтай тусгаарлан ,хэвтүүлж , голомтыг цомхтгож, тухайн халдварын үүсгэгч бүрт  тохирсон эмгэг жамын эмчилгээ,асаргаа сувилгааг хийж эмчлэн эрүүлжүүлдэг.

Одоо манай тасагт оношлогоо эмчилгээний зорилгоор зүрхний цахилгаан бичлэгийн аппарат,хүчилтөрөгч өтгөрүүлэгч,цэр салст соруулах отсос,амбу,амин үзүүлэлтүүд хянах монитор,утлагын  аппарат,гоц, шинэ халваруудын үед  өмсөх нэг удаагийн болон уламжлалт өмсгөлүүд, ариутгал халдваргүйтгэлийн бодисууд, ариутгалын автоклав,дизкамер,автомакс,зөөврийн болон суурин агаарын нян устгагч,угаалгын машин,индүү гэх мэт багаж тоног төхөөрөмжөөр хангагдан эмчилгээ,оношлогоо ,сувилахуйн тусламжийг стандарт удирдамжууд, халдвар хамгаалалын дэглэмийн  дагуу чанартай хүртээмжтэй үзүүлж хэвшсэн дадлагжсан мэргэжлийн баг хамт олон ажиллаж байна.

Манай тасагт тэргүүлэх зэрэгтэй эмч 1,ахлах зэрэгтэй эмч 1,тэргүүлэх зэрэгтэй сувилагч 1,ахлах зэрэгтэй сувилагч 1, эмнэлгийн тэргүүний ажилтан 19 эмч мэргэжилтэн оношлогоо эмчилгээ сувилахуйн тусламжийг үзүүлж байна.

Халварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ухуулга суртчилгааг хэвтэн эмчлүүлэгч ,ар гэр, ард иргэдэд эмч мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хэвлэл мэдээлийн бүхий л хэрэгслэлээр хийж байна.

Лабораторид халдвар хамгаалалын 2-р дэглэмийг баримталж сумдаас ирсэн болон тасаг амбулаториор үйлчлүүлсэн хүмүүсийн цэрэнд сүрьеэгийн үүсгэгч илрүүлэх шинжилгээг хийж, шаардлагатай шинжилгээнүүдийг ХӨСҮТ-ийн лавалгаа лабораторид явуулж баталгаажуулах, оношийг тодруулах үйл ажиллагааг бие даан гүйцэтгэдэг. Мөн сүрьеэгийн эмчид үзүүлэх шаардлагатай жирэмсэн эмэгтэйчүүдийг амбулаторийн 1 давхарт сүрьеэгийн кабинетид үзэж байна.

ХҮҮХДИЙН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

Хүүхдийн тасаг нь Цэцэрлэг хотын хөдөлмөрчдийн  хандиваар 1956   оны 12-р сарын  30-нд 30 ортойгоор байгуулагдан ажилласан.

1960  оноос хүүхдийн тасаг нь больниц  болж өргөжин   50 ортой болсон.Энэ үед нь харьцангуй биеэ даасан шинжтэй байсан ба 1972 он хүртэл хүүхдиййн больниц нэртэй тусдаа дарга, ня-бо няравтай ,лабортори,амбулатори,физик эмчилгээ,рентген кабинеттэй ажиллаж байсан.

1972 оноос дахин хүүхдийн тасаг болон зохион байгуулагдаж нэгдсэн эмнэлгийн харъяанд 65 ортойгоор   үйл ажиллагаагаа явуулах болсон.1974 онд хүүхдийн тасагт эрчимт эмчилгээний палат нээн ажиллуулж тусдаа сувилагч ,асрагчтай  ажиллах болсныг  их эмч Э.Баатархүү  санаачлан зохион байгуулсан нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн үндэс суурь болсон юм.

1973 онд хүүхдийн тасаг нь 75 ортой  болж 1974 онд одоогийн Гурван тамир” дээд сургууль байгаа байранд нүүн орж ажилласан.

1976 онд 80 ортой болсон ба 1979 онд одоогийн нэгдсэн эмнэлгийн барилга ашиглалтанд  орж хүүхдийн тасаг нь 80 ортойгоор нэгдсэн эмнэлэгийн барилгын баруун урд жигүүрийн 3 давхар корпусд байрлан 100-д орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулах болсон.

1981 онд хүүхдийн тасаг нь 90 ортой болсон ба 1982 оноос хүүхдийн тасгийн сэхээний тасгийг өргөтгөн нэгдсэн сэхээн амьдруулах  ,эрчимт эмчилгээний палат болон зохион байгуулагдсан. 1986 онд хүүхдийн өвчлөл эндэгдэл маш их байсан тул орны тоог нэмж 100 ортой 120 гаруй ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байсан. 1994 онд бүтцийн өөрчлөлтөнд орж хүүхдийн тасаг нь 60 ортой  тасаг боллоо.

1996 онд “хүүхдэд ээлтэй” эмнэлэгийн болзолыг биелүүлж олон улсын байгуллага , эрүүлийг хамгаалахын яамны гэрчилгээг авсан.

2010 онд 40 ортой хүүхдийн төрөлжсөн тасаг шинээр ашиглалтанд орсон нь хүүхдийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх боломж бүрдсэн.

Тус тасагт ажиллаж байсан үе үеийн тасгийн эрхлэгчдийг дурьдвал:

Их эмч Д.Дашдэндэв,  Г.Сандаг, О.Монхор , Ц.Бор, Ц.Очиржанцан, Э.Баатархүү , Б.Сайнхүү, Ш.Батчулуун, Н.Эрдэнэбаатар, Ц.Цэрэндолгор, Д.ЭнхАмар, С.Нарантуяа,

Хүүхдийн тасаг нь аймгийн хэмжээний 0-16 насныханд 2 дахь шатлалын хүүхдийн нарийн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд , хөнгөн шуурхай цаг алдалгүй үзүүлж ирлээ. Хүүхдийн тасагт жилд дунджаар 1300-1400 хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Хэвтэн эмчлүүлэгчдийн 60% нь эрдэнэбулган сумаас , 40% нь хөдөө сумаас ирж хүүхдийн тусламж үйлчилгээг авдаг.Тус тасаг нь 5 ортой эрчимт эмчилгээний палаттай. Жилдээ 190 орчим хүүхдэд эрчимт эмчилгээний тусламжыг үзүүлдэг. Одоо хүүхдийн тасаг нь 34 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа ба тус тасагт Их эмч -5, сувилагч-16үйлчлэгч-4 ариутгагч-1 гэсэн 26 орон тоотойгоор ажиллаж байна.

Бидний зорилго:

Архангай аймгийн хэмжээний 0-16 насны хүүхдүүдэд 2 дахь шатлалын хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай хүргэсэнээр хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг сайжруулж, хүүхдийн эндэгдэлийг бууруулахад оршино.

Бидний амжилтаас:

2004, 2011, 2014 онд-байгууллагын аварга тасаг хамт олон, клиникийн профессор-1, хөдөлмөрийн хүндэт медалтай 2 сувилагч, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан-18, эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичгээр-19, эрүүл мэндийн системийн аварга эмч-2, эрүүл мэндийн системийн аварга сувилагч-1аймгийн аварга эмч-1, аймгийн аварга сувилагч-1, аймгийн засаг даргын жуух бичгээр-5, алтан гарт сувилагч-8, хүүхдийн тэргүүлэх зэрэгтэй эмч-2, сувилахуйн ахлах зэрэгтэй сувилагч-1

Мэдрэл – Сэтгэцийн тасгийн танилцуулга

Мэдрэл – Сэтгэцийн тасаг нь анх 1967 онд “Мэдрэл, сэтгэц эмгэгийн” тасаг нэртэйгээр 2 их эмч, 3 сувилагч, 3 асрагчтайгаар байгуулагдан ажиллаж эхэлсэн. 1976 оноос “Мэдрэлийн тасаг”, “Сэтгэц эмгэгийн” тасаг болон тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан ба 1998 оноос тус 2 тасаг дахин нэгдэж “Мэдрэл – Сэтгэцийн” тасаг болон одоог хүртэл ажиллаж байна. Манай тасаг Мэдрэлийн-20 ор, Сэтгэцийн-6 ор, Наркологийн-2 ор нийт 28 ортой үйл ажиллагаагаа явуулж байна. Мэдрэлийн эмч-1, Сэтгэц наркологийн эмч-1, Ахлах сувилагч-1, Сувилагч-10, сувилагчийн туслах-5, Үйлчлэгч-2 нийт 20 ажиллагсадтай. Архангай аймгийн иргэдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанарын өндөр төвшинд үзүүлж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн ажил үйлсээрээ удаа дараа тэргүүлж 2001, 2003, 2006, 2009, 2012 онуудад байгууллагын тэргүүний тасгаар шалгарч байсан.

Мэдрэлийн тасагт:

-        Мэдрэлийн систэмийн өвчтэй

-        Тархины цус харвалтууд

-        Гэмтэл болон цус харвалтын дараах сэтгэцийн хямралтай, тэнцвэрийн болон хөдөлгөөний эрхтэний сааталтай

-        Нуруу нугасны гэмтлийн дараах үлдэц болон мэдрэлийн сүлжээний өвдөлттэй хүмүүсийг хэвтүүлэн эмийн эмчилгээг уламжлалт нөхөн сэргээх эмчилгээтэй хослуулан эмчилж сувилдаг.

Сэтгэц наркологийн тасагт:

-        Сэтгэцийн өвчтэй

-        Сэтгэцийн хурц ба архаг солиоролтой

-        Өөртөө, өрөөл бусдад болон нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй

-        Амиа хорлох хандлагатай

-        Хий үзэгдэл дэмийрэлтэй

-        Архины хурц ба архаг хордлоготой хүмүүсийг хэвтүүлэн эмийн болон хордлого тайлах, нөхөн сэргээх, сэтгэл зүйн эмчилгээг хослуулан эмчилж сувилдаг.

Лаборатори-Эмгэг судлалын тасгийн танилцуулга

Архангай аймагт анх 1948 онд Лаборатори байгуулагдаж, лаборантаар Б. Мааньт ажиллаж байсан. 1964 онд Тасгийн эрхлэгч эмчээр Энэбиш эмч, 6 лаборанттайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн, шинжилгээний нэр төрлөө олшруулан ажиллаж байсан.

1974 онд тасгийн эрхлэгч эмчээр Энэбиш, Нян судлаач эмчээр Энхтуяа,  серологи лабораторийн эмч              Г. Цэрэндэжид нар 10 лаборанттай,   1982 онд Д. Чимэдлхам, гемотологийн эмчээр Ч. Оюунчимэг, нян судлаач эмчээр Түмэн-Өлзий, Халтар нар 10 лаборанттай ,    1988 онд тасгийн эрхлэгч эмчээр Ц. Адъяасүрэн, 10 лаборант 3 угаагчтай,  1994 онд тасгийн эрхлэгч эмчээр Г. Мандах 10 лаборант, 3 угаагчтайгаар, 2005 онд Лабораторийн тасаг нь Шүүх эмнэлэг, эмгэг судлалын тасагтай нэгдэж, тасгийн эрхлэгч их эмчээр С. Хишигмаа нар тус тус ажиллаж байсан.      2008 оноос хойш тасгийн эрхлэгч эмчээр их эмч Д. Мөнхбаяр ажиллаж байна.

Тус тасаг нь 3 их эмч, 10 лаборант , 1 сувилагч, 3 угаагч, 2 туслах ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Биохимийн эмч -1

Клиник хими, гематологийн эмч -1

Нян судлаач, Эмгэг судлалын эмч- 1

Биохими, иммунологийн лаборант-3

Клиник хими, гематологийн лаборант-4

Нян судлалын лаборант-1

Серологи лаборант -1

Гистологи – цитологи лаборант-1

Сувилагч-2

Лаборатори-Эмгэг судлалын тасаг нь тус аймгийн төвийн болон сумдаас ирж үйлчлүүлж буй нийт иргэдэд үйлчилдэг.

Лаборатори- Эмгэг судлалын тасагт:

  1. Биохимийн-35
  2.   Клиник хими, гематологийн- 27
  3. Серологийн -5
  4. Бактериологийн-27
  5. Гистологи- цитологийн 10 гаруй төрлийн шинжилгээг  хийж байна.

5 төрлийн бүрэн автомат анализатор  нийлүүлэгдэн шинжилгээг эмч лаборантууд орчин үеийн аппарат тоног төхөөрөмж, баталгаат урвалж бодис ашиглан стандарт ажиллагааны дагуу хийж, үйлчилгээг хүн амд хүртээмжтэйгээр хүргэж байна.

MNS5095:2001-ийн 5.3.1-5.38 Стандартын дагуу Архангай аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Лаборатори- Эмгэг судлалын  тасаг нь дараах шинжилгээг хийнэ.

Шинжилгээний нэр
1 Гемоглобиныг фотометрийн эсвэл тест-китийн аргаар
2 Цусны эритроцит, лейкоцит, тромбоцитыг горьевын торын аргаар
3 Эритроцитын тунах хурдыг Панченковын аргаар
4 Цусны гоожих хугацааг Дюкегийн аргаар
5 Цусны бүлэгнэлийг хугацааг Ли-Уайтын аргаар
6 Цусны лейко миелограммыг микрокопын  аргаар
7 Цусны гематокритыг гематологийн анализоторийн тусламжтайгаар
8 Цусны тромбоны цагийг механик болон тест-китийн  аргаар
9 Цусны тромбопластин, тромбины хугацааг Тест-китийн аргаар
10 Цусны фибриногенийг тромбин ашиглах аргаар
11 Шээсэнд билирубин, уураг, глюкоз, хувийн жин, урвал, тунадасны микроскоп, кетоны биес , уробилиноген , нитритүүд, шээсний хам сорилыг тус тус экспресс цаасаар
12 Шээсний уургийг экспресс цаас, Тест-китийн аргаар
13 Шээсэнд Хорионы Гонадотропиныг иммунохроматографийн туузан цаасаар тодорхойлох
14 Цусанд альбумин, нийт уураг, шээг, креатинин, билирубин, глюкоз, холестерин, триглицерид, АСАТ, а-амилаза, шүлтлэг фосфатаза, ГГТ-г Тест-китийн аргаар
15 Цусанд тимолын урвалыг
16 Цусанд сульмагийн урвалыг
17 Цусанд ДФА, СИАЛ-ийн хэмжээг
18 Цусанд натри, кали, хлор, кальци, төмөр, фосфор, магнийн хэмжээг Тест-китийн аргаар
19 Цусан дахь тироксин/Т4/ 3-иодтиреонин/Т3/ ТСГ8 ФСГ, ЛГ-г
20 Ходоодны хүчлийн  хэмжээг Гастро-тест Масевич , Зонд Михаилисийн аргаар
21 Сорьцыг /идээ , шээс, хатгалтын шингэн/ энгийн буюу грамын аргаар
22 Ходоодны шүүс, экссудатын уургийг Ривальтын аргаар
23 Цэрийг микроскопын тусламжтайгаар Циль-Нильсоны аргаар
24 Үтрээний арчдас /цэвийн зэрэг, эсийн морфологи, трихомонад, гонококк/-ыг микроскопийн аргаар /КОН-ийн тест тавих/
25 Баасны далд цусыг иммун Тест-китийн аргаар
26 Нугасны усны далд уургийн Пандийн аргаар
27 Нугасны усны глюкоз, хлорыг Тест-китийн аргаар
28 Нугасны усны эльмент эсүүдийг микроскопын аргаар
29 Гепатитын вирусын маркерыг ELISA-ын аргаар
30 А- фетопротейнийг иммун диффузын аргаар
31 Тэмбүүгийн серологи шинжилгээг RPR8 TPHA аргаар
32 Антистептолизин –О /АСЛО/-г экспресс агглютинацийн аргаар
33 Ревматойд факторыг экспресс агглютинацийн аргаар
34 С-урвалжийн уургийн экспресс агглютинацийн аргаар
35 Нян судлалын оношлогоо-       Нян судлалын оношлогооны лаборатори нь тэжээл бэлтгэх, шинжилгээний устгал- ариутгалын төрөлжсөн өрөөтэй байна-       Эмнэлгийн тоног төхөөрөмжийн жагсаалтандд байгаа тоног төхөөрөмж, тэжээлт орчин урвалж бодисоор хангагдсан байна.
36 Дархлал судлалын оношлогоо-       Дархлал судлалын мэргэжлийн эмч 1р түвшингийн оношлогоо хийнэ.-       Эмнэлгийн жагсаалтанд байгаа багаж, оношлуураар хангагдсан байна.

 

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Лаборатори- Эмгэг судлалын тасагт MNS 5095:2001 стандартаас гадна хийгддэг шинжилгээний жагсаалт

Шинжилгээний нэр Шинжилгээний арга
1 Лейкограмм Микроскопын аргаар
2 Улаан эсийн морфологи Микроскопын аргаар
3 Гематокрит Гематокритын центрофуг
4 Шээсний рН Анализатор болон урометрээр
5 Зимницкийн сорил Урометрээр
6 Амбуржийн сорил Микроскопын аргаар
7 Шээсэнд аскорбины хүчил тодорхойлох Анализатороор
8 Цусанд Н-pylori тодорхойлох Экспресс цаасаар
9 Цусанд АлАТ тодорхойлох Анализатороор
10 Цусанд НСV тодорхойлох Тест-китийн аргаар
11 Цусанд HBsAg тодорхойлох Тест-китийн аргаар
12 Цусанд ХДХВ 1+2 тодорхойлох Serodia  Тест-китийн аргаар
13 Brucella abortus тодорхойлох Тест-китийн аргаар
14 Нян судлалын 22 нэр төрлийн шинжилгээ Өсгөвөрлөх аргаар
15 Шүүдэст шингэний шинжилгээ /өнгө , хэмжээ уураг, тунадас, / Уламжлалт аргаар
16 Нечипоренкийн сорил
17  INR Анализатороор

Яаралтай түргэн тусламжийн тасгийн танилцуулга

Манай тасаг нь 2013 оны 01 сарын 01 хүртэл хүлээн авах, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагтай хамт нэг нэгжид хамрагдаж үйл ажиллагаа явуулж байсан. Энэ оны эхэн үеэс Яаралтай Түргэн Тусламжийн тасаг нь тусдаа гарч, өөрийн гэсэн бүтэц, үйл ажиллагаа, хүний нөөцтэй болсон. Тус тасаг нь одоогоор Яаралтай Түргэн Тусламжийн их эмч-4, дуудлага хүлээн авах, зөвлөгөө өгөх бага эмч-4,ахлах сувилагч-1, механик-1, слесарь-1, жолооч-9 нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Тус тасгийн эмч, мэргэжилтэн бүгд анхан шатны яаралтай тусламжийн онол, практик хавсарсан сургалтанд хамрагдаж, сертификат авсан. Жолооч нар мөн анхан шатны тусламж үзүүлэх сургалтанд хамрагдсан, олон жил ажилласан мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй. Манай тасаг нь  24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг багөөд хоногтоо нийт 16-45 ойрын дуудлагыг хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай үзүүлж байна. Хот доторхи дуудлагад аймгийн доторхи болон  аймгаас гадагш 5 км-ын доторхи дуудлага хамрагдах бөгөөд жилд дунджаар 9300-9500 орчим дуудлаганд тусламж үйлчилгээ үзүүлдэг.  Мөн Архангай аймгийн 19 сумын Эрүүл Мэндийн Төвөөс ирсэн алсын дуудлагыг хүлээн авч, нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө, тусламж үйлчилгээг хүргэхэд хамтран ажилладаг. Алсын дуудлага жилдээ 320-340 гаруйг хүлээн авдаг.

Leave a comment


2 − = 1